18.1 C
Ulaanbaatar
Ням, 8 сар 10, 2025

Литийн тусламжтайгаар Альцгеймерийн шинжтэй хулгануудын ой санамжийг сэргээжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн судлаачид тархины литийн түвшин болон Альцгеймерийн өвчний явц хооронд урьдчилан таамаглаагүй холбоо байгааг илрүүлжээ. Энэхүү олдвор нь ой санамж алдалтыг нөхөн сэргээх, өвчнийг эрт шатанд нь таних, ирээдүйн эмчилгээний шинэ гарц нээхэд чухал нөлөө үзүүлж болзошгүй юм. Судалгааны үр дүнд литийн дутагдал нь ой санамж бууралтад нөлөөлж, харин тодорхой хэмжээний нэмэлт хэрэглээ нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сэргээх боломжтой болохыг нотолсон. Туршилтуудыг Альцгеймерийн өвчний шинж тэмдэг бүхий хулганууд дээр хийжээ.

Судлаачид танин мэдэхүйн өөрчлөлт илэрсэн болон илрээгүй хүмүүсийн тархи, цусны дээжид дүн шинжилгээ хийхэд олон арван металлаас зөвхөн литийн агууламж нь бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаатай гарсан байна. Ялангуяа ой санамжийн асуудал шинээр илэрч эхэлсэн хүмүүсийн хувьд тархины литийн түвшин буурсан нь анзаарагдсан.

Өмнө нь хоёр туйлт эмгэгийг эмчлэхэд ашиглагддаг литийн нөлөөгөөс ялгаатай нь энэ удаагийн судалгаа литийг байгалиасаа хүний тархинд агуулагддаг биологийн чухал элемент болохыг анх удаа тодорхойлжээ. Судалгааг ахалсан доктор Брюс Янкнерийн үзэж байгаагаар литийг төмөр эсвэл витамин C зэрэг амин чухал тэжээлтэй дүйцүүлэн авч үзэх боломжтой гэнэ.

Нэмэлт судалгаагаар Альцгеймерийн гол шинж тэмдэг болох амилоид-бета уургийн бөөгнөрөл нь литийг өөртөө татаж, тархины мэдрэлийн эсүүдийн хүртээмжийг багасгадаг нь илэрсэн байна. Үүний улмаас өвчин улам хурдацтай даамжирдаг гэж үзжээ.

Туршилтаар хулгануудын тархинд литийн хэмжээг зориуд бууруулснаар амилоид-бета болон уургийн бөөгнөрөл мэдэгдэхүйц ихэссэн. Харин литийн оротат хэмээх тусгай хэлбэрийн нэмэлт хэрэглээ нь аль хэдийн өвчний шинж тэмдэг илэрсэн хулгануудын ой санамжийг сайжруулж, танин мэдэхүйн доройтлыг зогсоох үр дүнтэй байв. Энэхүү нэгдэл нь амилоид уургийн холболтоос зайлсхийж, эсийн үйл ажиллагааг хамгаалдаг байна.

Гэсэн хэдий ч судлаачид тархины литийн хэмжээ яагаад буурдгийг бүрэн ойлгоогүй хэвээр байгаа бөгөөд уг үзэгдлийг илүү гүнзгий судлах шаардлагатайг онцолсон. Альцгеймер бол олон хүчин зүйлээс шалтгаалсан нарийн төвөгтэй эмгэг тул амьтны модел дээр гарсан үр дүнг шууд хүнд хэрэглэх боломжгүй, харин ирээдүйн эмнэлзүйн туршилтаар баталгаажуулах нь зайлшгүй гэж тэд анхааруулж байна.

Ирээдүйн судалгаа нь литийн түвшинг хэмжих замаар Альцгеймерийг эрт илрүүлэх, улмаар урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний нэмэлт шийдэл боловсруулах боломжийг нээж болзошгүй. Дэлхий дахинд дементиа өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж буй энэ үед ийнхүү олдсон шинэ мэдээлэл нь мэдрэлийн доройтолтой тэмцэхэд чухал нөлөө үзүүлэх магадлалтай юм.

Энэхүү судалгааны үр дүнг Nature сэтгүүлд нийтэлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here