29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Ливерпүүл” клубийн довтлогч Диогу Жота Испанид осолдож амь насаа алдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Английн Премьер лигийн аварга “Ливерпүүл” багийн нэртэй довтлогч Диогу Жота 28 насандаа Испанид гарсан авто ослын улмаас харамсалтайгаар хорвоог орхилоо. Испанийн нэр хүндтэй “Marca” сонинд мэдээлснээр ослын үеэр түүний төрсөн дүү Андре Жота мөн амь насаа алджээ.

Жота 2020 онд “Вулверхэмптон” багаас “Ливерпүүл” клубт шилжиж ирснээс хойш богино хугацаанд гайхалтай амжилт үзүүлсэн юм. Тэрээр тус клубийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод оролцож, 65 гоол оруулан, 26 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд Английн Премьер лиг, Английн цом, Лигийн цомын аваргын титмийг хүртсэн нэгэн байв.

Португалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцсон тэрбээр 14 гоолын эзэн болж, Үндэстнүүдийн лигийн тэмцээнд хоёр ч удаа түрүүлсэн. Өмнө нь тэрээр “Атлетико Мадрид”, “Порту”, “Вулверхэмптон” зэрэг Европын нэр хүндтэй клубуудад тоглож байсан туршлагатай.

Диогу Жота өнгөрсөн зургадугаар сард олон жилийн турш хамтдаа байсан найз бүсгүйтэйгээ гэрлэсэн. Тэд 2012 оноос үерхэж, 2022 оны долдугаар сард сүй тавьсан бол, хуримын дараа гурван хүүхдийн эцэг эх болсон байв.

Португалын хөлбөмбөг, “Ливерпүүл” клуб болон дэлхийн спортын ертөнц энэ мэдээг гүнээ эмгэнэн хүлээн авч байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here