-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Марко Рубио Сар шинийн мэндчилгээ илгээж, Монголын харилцааг онцлов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэндчилгээний гол агуулга

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр Цагаан сар буюу билгийн тооллын шинэ жилийг тэмдэглэж буй монголчуудад хандан халуун мэндчилгээ илэрхийлж, АНУ Монгол Улстай тогтоосон харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх зорилготойгоо онцолсон байна.

“Гуравдагч хөрш”-ийн түншлэлийг гүнзгийрүүлэх хүсэлтийг дурдав

Марко Рубио мэндчилгээнийхээ хүрээнд хоёр улсын “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийг АНУ эрхэмлэн дээдэлж буйгаа тодотгож, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Мөн Монгол Улс, АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд Сар шинээ тэмдэглэж буй хүмүүст Гал Морин жилийн мэнд дэвшүүлсэн байна.

“Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Цагаан сар буюу Монголын уламжлалт билгийн тооллын шинэ жилийг тэмдэглэж буй нийт монголчуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улстай тогтоосон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ эрхэмлэн дээдэлж, энэхүү харилцааг ирэх жилүүдэд улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс болон дэлхийн өнцөг булан бүрд сар шинээ тэмдэглэж буй Та бүхэнд Гал Морин жилийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу