“Машин бохирдууллаа” гэх шалтгаанаар хүүхэд хөнөөсөн хэрэгт эхийг яллагдагчаар татлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүхбаатар дүүргийн нутагт хоёр настай хүүхэд амь насаа алдсан ноцтой хэрэгтэй холбогдуулан талийгаачийн эхийг яллагдагчаар татсан байна.

Хэрэг илэрсэн нь

2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр 11:00 цагийн орчимд хоёр настай хүүхэд алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүүхдийн амь насанд халдсан байж болзошгүй этгээдийг тогтоон, холбогдогчийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн байна.

Хэргийн нөхцөл байдал

Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэг хоёрдугаар сарын 8-ны өдөр гарсан бөгөөд хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Хэрэгт холбогдох шүүх хурал ирэх лхагва гарагт товлогдсон байна.

Талийгаачийн хойд эцэг анх өөрийгөө бусдын халдлагад өртсөн гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах явцад өөр нөхцөл байдал илэрсэн байна. Тэрбээр “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, дагавар хүүхдийнхээ амь насыг хөнөөж, улмаар цогцсыг нуусан болох нь тогтоогджээ.

Эхийг яллагдагчаар татав

Талийгаач хүүхдийн эхийг “асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд хэрэг мөрдөн шалгах шатанд үргэлжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу