Ховд аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, хавьтлуудыг тусгаарлав
Менингококкт халдвар буюу цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр Ховд аймагт тус халдварын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд өчигдөр 16:00 цагт гарсан шинжилгээний хариугаар нэг сурагч халдвар авсан нь батлагджээ.
Одоогоор тухайн сурагчтай ойрын хавьталд орсон хүмүүсийг тусгаарласан байна. Үүнд:
- гэр бүлийн 6 гишүүн
- нэг ангийн 41 сурагч
- багш
нар багтаж байгаа аж.
Цахилгаан менингит хурдан хүндэрдэг өвчин
Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин бөгөөд богино хугацаанд хүндэрч болзошгүй онцлогтой.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр халдвар авснаас хойш:
- дунджаар 5–7 хоног
- хамгийн багадаа 3 хоног
- хамгийн ихдээ 10 хоног
шинж тэмдэг илрэхгүй нууц үе үргэлжилдэг байна.
Бага насны хүүхдүүд өндөр эрсдэлтэй
Энэхүү халдвараар бүх насны хүмүүс өвчлөх боломжтой ч 0–5 насны хүүхдүүд илүү өндөр эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Өвчний явц маш хурдан хүндэрч болзошгүй тул дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.





