-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Мэнни Пакьяо “Physical Asia” шоуг орхиж, Филиппиний баг шинэ ахлагчтай боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Домогт боксчин шоугаа орхих шийдвэр гаргав

Netflix-ийн “Physical Asia” шоуны тав болон зургаа дугаар анги цацагдах үеэр Филиппиний багийн ахлагч, дэлхийн алдарт боксчин Мэнни Пакьяо нэвтрүүлгээс гарахаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “эх орондоо эхлэх шинэ төсөлд төвлөрөх шаардлагатай болсон” хэмээн тайлбарласан байна.

Пакьяо мэргэжлийн боксын найман жинд дэлхийн аваргын бүсийг хүртэж, спортын түүхэнд домог болон бичигдсэн нэгэн. Тэрээр дөрвөн жилийн завсарлагааны дараа өнгөрсөн долдугаар сард Мексикийн Марио Барриостой тулалдаж, WBC холбооны аваргын бүсийн төлөө 12 үеийн турш өрсөлдсөн ч тулаан тэнцээгээр өндөрлөсөн билээ.

Одоогоор Мэнни Пакьяо Олон улсын боксын холбоо (IBA)-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Жастин Хернандез — шинэ үеийн төлөөлөл

Пакьяогийн оронд Жастин Хернандез Филиппиний багийн ахлагчаар томилогдсон байна. Тэрбээр олон төрлийн спортын тамирчин бөгөөд хүч чадал, тууштай байдлаараа “Physical Asia”-д шинэ өнгө нэмж байгаа юм.

Хернандезийн гол амжилтууд:

  • Кроссфитийн улсын дөрвөн удаагийн аварга,
  • Филиппинийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон анхны кроссфитчин,
  • 2014 онд бодибилдингийн “Gemmalyn Crosby Sports Festival”-д түрүүлсэн,
  • Триатлон, кроссфит, бодибилдинг зэрэг төрөлд амжилттай хослуулан оролцдог.

Ингэснээр “Physical Asia” шоу шинэ ахлагчтайгаар цааш үргэлжлэх бөгөөд Филиппиний багийн шинэ үеийн гараа олон үзэгчийн анхаарлыг татаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here