Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2025 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлд тогтмол шууд нислэгийг эхлүүлэхээ албан ёсоор зарлалаа.
Шинэ нислэгийн чиглэл нээгдсэнээр Монгол, БНХАУ-ын хоорондын аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа илүү идэвхжиж, зорчигчдын хувьд зорчих нөхцөл илүү хялбар болох юм. Ялангуяа Ази тивийн гол эдийн засгийн төвүүдийн нэг гэгддэг Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий чиглэлд тооцогддог.
МИАТ ТӨХК олон улсын нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлж буйг энэ удаагийн шинэ чиглэл харуулж байна. Улаанбаатар-Шанхай шууд нислэг нь зорчигчдод ая тухтай, хурдан, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ гарц болж байгаа юм.
Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг МИАТ компанийн www.miat.com албан ёсны цахим хуудас, Facebook хуудсаар (@MIAT.Official.Page), мөн тасалбар борлуулалтын төвүүд болон 11-333-999 лавлах утсаар дамжуулан авах боломжтой.