15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

МОНАДА: Улс, аймаг, сумын наадамд 16 бөхийг барилдуулахгүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МОНАДА) 16 бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байхаар зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид дурдсан бөхчүүдийн жагсаалтад улсын цолтой 1, аймгийн цолтой 7, сумын цолтой 8 бөх багтсан байна.

Эдгээр бөхчүүдийн нэрсийг дараах байдлаар нэрлэж байна:

  • Хэнтий аймгийн сумын заан Дэлгэрбаярын Отгонбаяр
  • Увс аймгийн сумын заан Дагвадоржийн Оргилох
  • Архангай аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр
  • Өмнөговь аймгийн сумын заан Адъяагийн Баяртогтох
  • Увс аймгийн сумын заан Ганбаатарын Пүрэвбаатар
  • Өвөрхангай аймгийн арслан Чулуунбатын Бямбадорж
  • Төв аймгийн заан Буянтогтохын Ганзолбоо
  • Дундговь аймгийн заан Эрдэнэбаярын Мөнхболд
  • Говь-Алтай аймгийн сумын заан Буян-Өсөхийн Цэрэнсумъяа
  • Баянхонгор аймгийн сумын заан Бямбабазарын Хаш-Эрдэнэ
  • Завхан аймгийн сумын заан Баярсайханы Буяндорж
  • Төв аймгийн сумын заан Ууганбаярын Одбаяр
  • Төв аймгийн арслан Болоржавын Отгонбаатар
  • Дундговь аймгийн заан Бөхбатын Ананпүрэв
  • Өмнөговь аймгийн улсын начин Шоовдорын Дарханбат
  • Увс аймгийн заан Баасандоржийн Болдбаатар

Эдгээр бөхчүүдийн допингийн зөрчил гарсан тул улс, аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байхыг зөвлөжээ.

Мөн сэргээш хэрэглэсэн нь батлагдсан бөхийг наадамд барилдуулсан тохиолдолд тухайн тамирчны үзүүлсэн амжилт, бай шагнал, цолыг хүчингүй болгож, тэмцээний байр эзэлсэн дараалалд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагатай болдгийг анхааруулжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here