-26.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Монгол эрэгтэйчүүдийн волейбол 2026 онд Зүүн Азийг “уулгана”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 оны Зүүн Азийн аваргыг Улаанбаатарт зохион байгуулна


Зүүн Азийн волейболын холбооны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад, Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээн 2026 оны наймдугаар сарын 16-23-ны хооронд болно.

Энэ удаагийн зохион байгуулалт нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ шат нээх алхам гэж үзэж буй бөгөөд Монголын Волейболын холбоо тэмцээнийг хүлээн авах эрхээ баталгаажуулж, Удирдах зөвлөлийн хурлаараа ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлаа албан ёсоор эхлүүлжээ.

Холбооноос 2026 онд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багийг дээд лигийн тэмцээний үеэр сонгон шалгаруулж, албан ёсоор зарлахаар төлөвлөсөн байна.

Зүүн Азийн талбарт Монголын туршлага

Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.

Эмэгтэйчүүдийн баг:

  • 2000 онд мөнгөн медаль,
  • 2008 онд хүрэл медаль хүртсэн бол,

эрэгтэйчүүдийн баг:

  • 2015, 2017 онуудад дараалан IV байрт шалгарч байсан байна.

Шигшээ багийн бэлтгэлийн шинэ бааз 2026 онд ашиглалтад орно

Тэмцээнийг эх орондоо хүлээн авч буйтай зэрэгцэн Монголын волейболын спортод нэг том дэвшил гарч байна. Анх удаа волейболын үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын зориулалтын бааз байгуулагдаж байгаа бөгөөд уг байгууламжийг 2026 онд ашиглалтад хүлээн авах төлөвтэй байна.

Ингэснээр Зүүн Азийн аваргыг эх орондоо зохион байгуулахын зэрэгцээ шигшээ багууд дотооддоо тогтмол, чанартай бэлтгэл хийх дэд бүтэцтэй болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу