-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт Бээжинд болов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо боллоо.

Энэхүү уулзалт нь гурван жилийн дараа буюу 2022 онд Самаркандад болсон VI уулзалтаас хойш зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Монголын талын байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг мэндчилж, гурван улсын хамтын ажиллагааг бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэртэй гэж онцлов. Мөн Дэлхийн II дайны ялалтын 85 жил, Хятадын ард түмний Японы эсрэг ялалтын 80 жилийн ой тохиож буй үед уулзаж буйгаа тэмдэглэсэн юм.

Хятадын талын санал

БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг онцолж, төмөр замын төв коридорын шинэчлэл, худалдаа, байгаль орчны хамгаалал, гааль болон хүмүүнлэгийн салбар дахь ахиц дэвшлийг дурдав. Цаашид улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн төслүүдийг дэмжихийн зэрэгцээ “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.

Оросын талын байр суурь

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, Евразийн эдийн засгийн холбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ын хүрээнд тээвэр, логистик, гааль болон худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүлэв. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулж, аялал жуулчлал, хилийн ус, байгаль орчны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэсэн юм.

Тохиролцсон гол асуудлууд

  • “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгах
  • ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх
  • Худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх

Энэхүү уулзалт гурван улсын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгөх үйл явдал боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here