-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Монгол–Италийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж, хоёр улсын харилцаанд түүхэн өөрчлөлт авчирсан шийдвэрүүд гарсаар байна.

Ерөнхийлөгч нарын уулзалт, албан ёсны хэлэлцээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла нар эхлээд ганцаарчлан уулзаж, улмаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй албан ёсны хэлэлцээ зохион байгууллаа.

Хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Итали улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар өндөр үнэлэлт өгч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны харилцааны түвшинг богино хугацаанд “хоёр шатаар үсэрч” ахиулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шууд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь хоёр тал харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл боллоо.

Хамтын ажиллагааны салбаруудыг өргөжүүлэх зорилт

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн хүрээний салбарт харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дахин нотоллоо.

Ингэснээр Европын Холбооны гишүүн Итали Улстай эдийн засгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг олон улсад сурталчлах, мөн иргэдийн хоорондын шууд харилцаа, соёлын солилцоог эрчимжүүлэх суурь тавигдаж байна.

НҮБ болон олон улсын тавцан дахь хамтын байр суурь

Төрийн тэргүүн нар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг онцлон ярилцаж, бүс нутаг, дэлхийн харилцааны гол чиг хандлагын талаар санал солилцлоо.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг хоёр улс аливаа хурцадмал нөхцөл байдлыг яриа хэлэлцээ, энхийн аргаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэгдсэн нь дэлхийн улс төрийн өнөөгийн эмзэг нөхцөлд чухал дохио болж байна.

Хэлэлцээрийг бодит ажил болгох итгэл, ирээдүйн айлчлал

Албан ёсны хэлэлцээний явцад тохиролцсон чиглэл, хамтын ажиллагааны гол асуудлуудыг бодит төслүүд, хэрэгжих ажлууд болгон хувирган хэрэгжүүлэхийн төлөө хоёр тал итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Сэржо Маттарэлла Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг албан ёсоор хүлээн авч, 2026 онд хариу айлчлал хийхээ баталгаажуулсан нь стратегийн түншлэлийг бодит агуулгаар дүүргэх дараагийн чухал алхам болох юм.

Монгол–Италийн харилцааны түүхэн товч

Монгол, Итали хоёр улс 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа үе шаттайгаар өргөжүүлсээр ирсэн. Манай улс 2011 онд Ром хотноо Элчин сайдын яамаа нээж, улмаар 2016 онд Итали Улс Улаанбаатар хотод өөрийн Элчин сайдын яамаа байгуулсан нь улс төр, эдийн засаг, соёлын харилцааг идэвхжүүлэх чухал суурь болсон.

Одоо харин уг хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гарснаар хоёр талын харилцаа шинэ агуулга, шинэ хурдаар хөгжих шинэ үе рүү шилжиж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here