15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Монгол, Туркменистан хоёр улс 14 салбарт хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монголд төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон чиглэлд харилцан ойлголцлын 14 баримт бичигт талууд нэгдлээ.

Гарын үсэг зурсан баримт бичгүүдэд дараах чиглэлүүд багтжээ:

  • Хоёр талын харилцааны суурь баримт болох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, улс төр, худалдаа, логистик, хүрээлэн буй орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.
  • Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, дээд боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт ажиллах хамтарсан комисс байгуулах хэлэлцээрт нэгдэв.
  • 2026-2028 онд худалдаа, хөрөнгө оруулалтад хамтрах дунд хугацааны хөтөлбөрийг баталж, хоёр улсын бизнесийн оролцогчдыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүллээ.
  • Боловсролын чиглэлээр тэтгэлэг олгох, диплом хүлээн зөвшөөрөх, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэрээнд нэгдэв.
  • Хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, хот хоорондын (Улаанбаатар-Ашхабад) найрсаг харилцаа тогтоох, музей, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
  • Мөн өргөн нэвтрүүлгийн салбарт туршлага солилцох, хамтарсан уран бүтээл хийх, эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг тогтмолжуулах зэрэг олон улсын харилцаанд шинэ хуудас нээх бодит алхмууд хийгдлээ.

Талууд хоёр улсын харилцааг зөвхөн улс төрийн төвшинд бус, бүх салбарт иж бүрэн түншлэлд хүргэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Энэхүү айлчлал нь Монгол, Туркменистаны харилцаанд шинэ эрч хүч нэмж, бүс нутгийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох үйл явдал боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here