-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Монгол Улс GPI 2025-аар Азийн хамгийн тайван 5 улсын нэгээр нэрлэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийн энх тайвны индекс хэрхэн хэмждэг, Монголын байр ахисан үзүүлэлт

Монгол Улс 2025 оны Global Peace Index (GPI) буюу Дэлхийн энх тайвны индексийн тайланд Ази тивийн хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд багтжээ.

Энэхүү индексийг Австралид төвтэй Institute for Economics and Peace (IEP) байгууллага жил бүр гаргадаг бөгөөд 160 гаруй улсын нийгмийн аюулгүй байдал, дотоод ба гадаад мөргөлдөөний түвшин, цэрэгжилт зэрэг 20 гаруй шалгуураар үнэлдэг байна. Үнэлгээ нь 1–5 онооны хүрээнд явагддаг бөгөөд оноо бага байх тусам тухайн улсын энх тайвны түвшин өндөр гэж үздэг.

GPI нь нийгмийн аюулгүй байдал, хамгаалалт, үргэлжилж буй зөрчилдөөн, цэрэгжилт гэсэн гурван үндсэн чиглэлээр 163 улсыг эрэмбэлдэг. Сүүлийн 10 жилд Монголын үзүүлэлт сайжирч, дэлхийн шилдэг 50 улсын тоонд тогтмол багтах болсон гэж тайланд дурдсан байна. Тухайлбал, Монгол Улс 2015 онд 2.22 оноогоор дэлхийд 42-т жагссан бол 10 жилийн дараа оноо нь 1.71 болж сайжирснаар Азид 5-д, 163 улсаас дэлхийд 37-д оржээ.

Азийн тэргүүлэх тавд Сингапур, Япон, Малайз, Бутантай зэрэгцэв

Ази тивийн тайван орнуудын жагсаалтыг Сингапур тэргүүлж, удаах байруудад Япон, Малайз, Бутан бичигдсэн бол Монгол Улс тэдний араас жагссан байна.

Тайланд Монгол Улсыг бүс нутгийн хэмжээнд харьцангуй тогтвортой улс төрийн орчинтой, гадаад зөрчилдөөн багатай, нийгмийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдээр давуу үнэлгээ авсан гэж тэмдэглэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу