13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 102-р байрт бичигдэж, “хүнд” ангилалд багтжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жил бүр дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” (Reporters Without Borders) олон улсын байгууллага 2025 оны шинэ үзүүлэлтээ өнөөдөр нийтэллээ. Үзүүлэлтээр Монгол Улс 180 орноос 102-р байрт эрэмбэлэгдэж, хэвлэлийн эрх чөлөөний хувьд “хүнд” ангилал-д багтсан хэвээр байна.

Өнгөрсөн оны 109-р байрнаас долоон байр ахисан ч, нийт үнэлгээний ангилал өөрчлөгдсөнгүй. 2020 оноос хойш манай улсын индекс буурч, “асуудалтай” гэсэн үнэлгээнээс “хүнд” ангилал руу шилжээд байгаа юм.

Индексийн ангилал:

Хэвлэлийн эрх чөлөөний индексийг дараах таван ангиллаар үнэлдэг:

  1. Сайн
  2. Нэлээд сайн
  3. Асуудалтай
  4. Хүнд
  5. Маш ноцтой

2025 оны судалгаагаар Монгол Улс нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан ч сэтгүүлчдийн аюулгүй байдал хамгийн ноцтой сорилт хэвээр байгааг онцолжээ.

Дэлхийн нийт дүн:

“Хил хязгааргүй сурвалжлагчид”-ын тайланд сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө доройтож буйг дурдсан. Энэ жил анх удаа дэлхийн улс орнуудын дундаж үнэлгээ 55 онооноос доош унаж, дөрвөн улс тутмын нэг нь “ноцтой асуудалтай” болон “хүнд” ангилалд багтжээ.

Монгол Улсын үнэлгээний шалтгаан:

  • Олон ургальч байдлыг хүндэтгэдэг ч бодит хэрэгжилт сул
  • Эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй
  • Гүтгэлгийн эсрэг хууль сэтгүүлчдийг шүүхэд өгөх боломжийг дэмжиж, өөрийн цензур тогтоох нөхцөлийг бүрдүүлж байна гэж тайланд тэмдэглэжээ.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here