13.1 C
Ulaanbaatar
Баасан, 6 сар 13, 2025

Монгол Улс хуванцар хог хаягдлын гуравны нэгийг л дахин боловсруулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад жил бүр дунджаар 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд түүний 80 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой гэж тооцоолсон байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 10 хүрэхгүй хувийг нь л бодитоор дахин боловсруулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс нийт 40 орчим сая ширхэг хуванцар бүтээгдэхүүн импортолжээ. Тэдгээрийн 90 хувийг БНХАУ-аас, үлдсэн 10 хувийг БНСУ, АНУ болон ОХУ-аас оруулж ирсэн байна.

Нийт 2.6 сая орчим тонн хатуу хог хаягдлын 188,600 тонныг хуванцар хог эзэлж байгаа бол түүний дөнгөж 29.2 хувь буюу 55,800 тонныг дахин боловсруулж байгаа нь байгаль орчны аюул, хог хаягдлын зохистой менежментийн талаарх анхаарлыг илтгэж байна.

Хуванцарыг байгаль орчинд хортой, задрах хугацаа урттай гэдгээр нь олон улс анхаарч ирсэн. Тодруулбал, хуванцар савны бүтэц, найрлагаас хамааран 100-1000 жилийн турш задрахгүй байх боломжтой бөгөөд энэ нь хөрс, ус, агаарт хорт бодис ялгаруулж, озоны давхарга болон хүлэмжийн хийн хорогдолд шууд нөлөөлдөг. Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, стандартын шаардлага хангаагүй хуванцар сав хүнсэнд ашиглагдвал чихрийн шижин, арьсны өвчин, үргүйдэл, хорт хавдар зэрэг олон ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй аж.

Монгол Улсад хуванцар дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 24 үйлдвэр бүртгэлтэй ч, тэдгээрийн зөвхөн арав хүрэхгүй нь бодитой боловсруулалт хийдэг. Түүнчлэн эдгээр үйлдвэрийн үйлдвэрлэлийн 45 хувь нь зөвхөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргадаг.

Сүүлийн жилүүдэд зарим аж ахуйн нэгж, байгууллага хог ангилан ялгах, дахин ашиглах ажлыг эхлүүлж байгаа бөгөөд энэ нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх нэг алхам болж байна. Иргэдийг ч мөн хогоо ангилж хаях дадалд сургах хэрэгцээ нэмэгдэж, дэлхийн хөгжингүй улс орнуудын жишээгээр торгууль ногдуулах тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэх болжээ. Тухайлбал, Өмнөд Солонгос улсад хог ангилан ялгах журам зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулдаг бөгөөд тусгай зориулалтын хогийн савыг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан байдаг.

Хэрэв Монгол Улс хуванцар хог хаягдлыг зөв зохистой дахин боловсруулж, иргэд эрүүл, аюулгүй хэрэглээ рүү шилжиж чадвал зөвхөн байгаль орчноо хамгаалаад зогсохгүй нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах томоохон алхам болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Хүмүүс энэ талаар ярьж байгаа нь сайн хэрэг, гэхдээ бид арга хэмжээ авах хэрэгтэй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here