27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монгол залуу Австралид оны шилдэг цагдаа болж, түүхэн амжилт тогтоов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Австралийн Сидней хотын Бурвүүд дүүргийн цагдаагийн албанаас 2025 оны “Ротаригийн шилдэг цагдаагийн албан хаагч” шагналыг монгол залуу Шатарбалын Бороо-д гардуулснаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Австралид ажиллаж буй цор ганц монгол цагдаа гэдгээрээ онцлог бөгөөд энэ амжилт нь зөвхөн түүний хувийн ялалт биш, монгол иргэдийн нэр хүндийг олон улсын түвшинд өргөсөн үйл явдал болж байна.

Бурвүүд дүүргийн цагдаагийн байгууллага албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүний мэргэжлийн ур чадвар, үнэнч шударга зүтгэл, хариуцлага, эерэг хандлагыг өндөрөөр үнэлснээ илэрхийлсэн. Тус албанаас гаргасан мэдэгдэлд: “Австралийн цор ганц монгол цагдаа тэрбээр өөрийн үндэс угсаа болон цагдаагийн албанд бахархал авчирлаа” хэмээн онцолсон байна.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Ротари Интернэшнл олон улсын сайн дурын байгууллагын дэргэдэх клуб гардуулдаг бөгөөд тус байгууллага нь 1.4 сая гаруй гишүүнтэй, дэлхий дахинд хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн сүлжээтэй сайн дурын холбоодын нэг юм. Ротаригийн шагнал нь тухайн жилийн турш ажил үүргээ үлгэр жишээ биелүүлсэн, хамт олноо манлайлсан, олон нийтэд эерэг нөлөө үзүүлсэн албан хаагчдад олгогддог билээ.

Шатарбалын Бороо энэхүү шагналын эзэн болсноор зөвхөн Австралид ажиллаж буй цөөн тооны цагаач цагдаагийн албан хаагчдын нэг болж зогсохгүй, Монгол Улсаас угшилтай хүний хувьд дэлхийн тавцанд нэрээ тодоор үлдээж чадлаа. Түүний энэ амжилт нь дэлхийд монгол залуусын ур чадвар, тууштай байдлыг харуулсан үлгэр дуурайл болох нь гарцаагүй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here