-21.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Монголбанк шинэ тэргүүнтэй боллоо: С.Наранцогт тамгаа гардан авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар чөлөөлөх, томилох шийдвэр гаргав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэний үндсэн дээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо. Шийдвэр гарсантай холбоотойгоор С.Наранцогт тамгаа гардан авсан байна.

Шинэ ерөнхийлөгчийн боловсрол, эрдмийн зэрэг

С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Тэрээр МУИС-ийн Физик, математикийн сургуулийг 1994 онд физикч, математикч мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Төр, бодлого, санхүүгийн байгууллагууд дахь ажилласан туршлага

С.Наранцогт 1993-1997 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтнаар, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженерээр ажилласан байна. Дараа нь 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежерээр ажиллажээ. Тэрээр 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын даргын албыг хашсан байна. Үргэлжлүүлэн 2017-2021 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2021-2022 онд Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажилласан бөгөөд 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Б.Лхагвасүрэн албан ёсоор хүлээлгэн өгч, баяр хүргэлээ

Шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтод өмнөх ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баяр хүргэж, ажлын амжилт хүссэн бөгөөд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here