Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 5.1 тэрбум ам.долларт хүрсэн талаар Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 2.79 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Гуравдугаар сард валютын нөөц 4 тэрбум 995 сая 97 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 5 тэрбум 135 сая 39 мянган ам.доллар болж нэмэгджээ. Сарын өмнөхөөс өссөн ч оны эхнээс нийт 6.80 хувиар буурсан дүнтэй байна.
Монголбанк-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар валютын албан нөөц импортын 4-5 сарын хэрэгцээг хангахуйц хэмжээнд хадгалагдаж буйг онцолжээ.
Өнгөрсөн сарын 15-нд албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байсан бол энэ сарын 23-ны байдлаар мөн энэ хэмжээтэй хэвээр байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн байна.