9.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

Монголд анх удаа: “Amazing Zoo Park” ховор амьтдын гайхамшигт шоу

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад анх удаа 400 гаруй төрлийн амьтдыг нэг дор дэлгэн харуулах “Amazing Zoo Park” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

“Даймонд циркус” болон “Амазон” амьтны хүрээлэнтэй хамтран 9-р сарын 6, 7-ны бямба, ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болох энэхүү арга хэмжээний үеэр Монголд байдаггүй ховор амьтдыг ойроос харах боломжтой. Зочдод арслангийн гүег, 4 метр урттай аварга могой, матар, сармагчин зэрэг содон амьтантай танилцаж, тэдэнтэй хамт зураг авахуулах боломж нээлттэй. Түүнчлэн, арслангийн бяцхан гүегийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монголд авчирч, нутагшуулахаар тээвэрлэж байна.

Арга хэмжээ өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ бол Монголын анхны заалны амьтны хүрээлэн бөгөөд дэлхийд ховордсон амьтдыг танилцуулах зорилготой. Гэр бүлээрээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой бөгөөд амьтдыг ойроос харах, заримтай нь хүрэлцэх боломжтой юм. Нийтдээ 300-400 төрлийн амьтан цуглуулсан бөгөөд энэ нь танин мэдэхүйн томоохон боломжийг нээж байна.

Уламжлалт амьтны хүрээлэнгээс ялгаатай нь заалны хүрээлэн амьтдыг тор, шилний цаанаас бус, ойроос харах боломжийг олгодог. Зарим амьтдыг хооллож, хүрч үзэх, зураг авахуулах боломжтой нь илүү гүнзгий мэдрэмж төрүүлнэ. Арга хэмжээ нь бяцхан хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл бүх насныханд нээлттэй бөгөөд мартагдашгүй дурсамжийг бий болгохыг зорьж байна.

Тасалбарын үнэ 40,000 төгрөг бөгөөд Portal.mn, ticket.mn, shoppy.mn сайтууд, CU, GS25, “ИМарт” сүлжээ дэлгүүрүүд, Улсын Их Дэлгүүр, “Галлериа Улаанбаатар”-ын салбаруудаас худалдан авах боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here