19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголд анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс засал амжилттай хийгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад эмчилгээний шинэ түвшний дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн онцгой үйл явдал болж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн эмч нар амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.

Энэхүү мэс заслыг УНТЭ-ийн дотоод шүүрлийн мэс заслын багийн ахлагч, эмч М.Баярмагнай болон түүний хамт олон TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хөндлөн хэсгээр дамжуулан бамбай булчирхайн зангилааг авах шинэ аргаар гүйцэтгэсэн байна. Тэд одоогоор хоёр тохиолдолд тус мэс заслыг амжилттай хийж дуусгаад байгаа аж.

TOETVA арга нь дэлхийн анагаах ухаанд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт мэс заслын технологийн нэгээр тооцогддог бөгөөд өнөөгийн байдлаар олон улсад өргөн хэрэглэгдэж байна. Уг мэс заслын онцлог нь:

  • Арьсан дээр ил зүслэг хийхгүйгээр
  • Амны хөндлөн замаар дурангийн аргаар хийгддэг
  • Сорвигүй эдгэрэлт
  • Өвдөлт бага
  • Эдгэрэлтийн хугацаа хурдан
  • Гоо сайхны өндөр үр дүн зэргээрээ давуу талтай.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлснээр Монголын эмнэлгийн тусламж, үйлчилгээ олон улсын түвшинд ойртож, өвчтөнд төвөг багатай, үр дүнтэй эмчилгээ хийх боломж илүүтэй нээгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Эмч нартаа баяр хүргэе! Монголд ийм мэс заслыг амжилттай хийж байгаад үнэхээр бахархаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here