-12.9 C
Ulaanbaatar
Ням, 2 сар 8, 2026

Монголд даншигт зодоглосон Хидетора Ханада мэргэжлийн сүмод хүч сорихоор зэхэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголчуудын танил болсон Япон бөхийн дараагийн зорилго

Сонирхогчдын сүмогийн ёкозүна цолтой, өмнө нь америк хөлбөмбөгөөр хичээллэж байсан Японы Хидетора Ханадаг Монголын спорт сонирхогчид сайн мэднэ. Тэр өнгөрсөн жил Монголд ирж, ёкозүна асан Асашёорюү Д.Дагвадоржийн хамт үндэсний бөхийн бэлтгэлд хамрагдан, Өндөр гэгээний даншиг наадамд зодоглосон юм.

Даншигт үзүүлсэн барилдаан нь олон хүний анхаарлыг татсан

Өндөр гэгээний даншигт Хидетора Ханада эхний даваанд аймгийн хурц арслан Д.Дэлгэрбатыг давж, Монгол бөхийн барилдаанд хүчтэй өрсөлдөөн үзүүлснээрээ онцгой анхаарал татсан. Харин хоёрын даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодсоноор түүний барилдаан өндөрлөсөн билээ. Тухайн наадамд анх удаа зодоглосон атлаа эхний даваагаа давсан нь гадаад тамирчны хувьд дуулиан болсон үйл явдалд тооцогдож байсан.

Мэргэжлийн сүмо руу орох бэлтгэл эхэлжээ

Одоо Х.Ханада Японы мэргэжлийн сүмод элсэхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. 2001 онд төрсөн тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Нихон их сургуулийн бөхийн зааланд тогтмол бэлтгэл хийх болсон байна. Ирэх аравдугаар сард 25 нас хүрэх түүний хувьд мэргэжлийн сүмод орох шийдвэр нь карьерынх нь хамгийн том эргэлтийн нэг болохоор байна.

Түүнчлэн Хидетора Ханада 2022 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн наадамд оролцож, ирээдүйн ёкозүна гэж нэрлэгддэг Оносато буюу Дайки Накамүраг ялж, улмаар алтан медаль хүртэж байсан нь түүнийг олон улсын түвшинд чансаатай бөх гэдгийг нотолсон амжилт юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу