13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монголын 22 жүдоч Казахстаны их дуулгад хүч сорьно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны албан ёсны хуваарийн дагуу 2025 оны тавдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулагдах “Их дуулга” ангиллын тэмцээн эхлэх гэж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь олимп, дэлхийн аваргын өмнөх чансаа, онооны хувьд жинтэй байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн шилдэг жүдочид өрсөлддөгөөрөө онцлог юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 48 орны 412 жүдоч оролцохоор бүртгүүлээд байна. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй ангиллын нийлсэн дүнгээр 22 жүдоч албан ёсоор бүртгэгдэж, Казахстаны татамид эх орныхоо нэрийн өмнөөс зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Тэдний дунд сүүлийн үед өндөр амжилт үзүүлээд буй, Душанбегийн их дуулгаас медаль хүртсэн тамирчид ч багтаж байгаа юм.

Тухайлбал, энэ сарын 3-5-ны өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбед болсон их дуулгад хүч сорьсон манай жүдочдоос -60 кг жинд барилдсан Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль, -70 кг жинд барилдсан Б.Ганхайч алтан медаль хүртэж, IJF-ийн чансаанд чамлахааргүй оноо нэмсэн. Тэд энэхүү амжилтаа бататгаж, ирэх тэмцээнд үргэлжлүүлэн ялалт байгуулна гэх хүлээлт өндөр байна.

Харин Душанбед зодоглосон бусад 14 жүдоч Казахстаны тэмцээнд оролцохгүй болжээ. Энэ нь бэлтгэлийн хуваарь, биеийн байдал, чансааны онооны стратегитэй холбоотой байж болохыг албаны эх сурвалжууд дурдсан байна.

Монголын жүдогийн хувьд олимпийн өмнөх улиралд оноо цуглуулах, чансаагаа ахиулах маш чухал үе эхэлж байгаа бөгөөд нэг жинд дөрвөөс илүү тамирчин зодоглож чаддаггүйг харгалзан, шилдэгүүдийг оновчтой төлөвлөх шаардлага үүсч байгаа юм.

Энэхүү тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх тулаан байгаад зогсохгүй, Монголын жүдочдын олимпийн эрх авах өрсөлдөөний нэг чухал гарц тул тооцогдож байна. Үүний зэрэгцээ Монголын баг тамирчид Казахстаны татамид дахин өндөр амжилт үзүүлнэ гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд бий болжээ.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here