2026 оны 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал эхэлж, Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээр гараагаа эхлүүлэхээр боллоо. Тус тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Сингапур улсад эхэлнэ.
Азийн шилдэг багууд өрсөлдөх энэ удаагийн тэмцээн нь зөвхөн улирлын нээлт төдийгүй 2028 оны Лос-Анжелесын олимпын эрхийн төлөөх чухал шат болж байна.
Хэсгийн оноолт
- Эрэгтэй баг: “A” хэсэг — Тайвань + урьдчилсан шатнаас шалгарах нэг баг
- Эмэгтэй баг: “B” хэсэг — Шинэ Зеланд + урьдчилсан шатнаас шалгарах нэг баг
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй баг
- Э.Сугар-Очир
- Г.Болор-Эрдэнэ
- М.Чинхутаг
- Н.Ганбаатар
Эмэгтэй баг
- О.Хулан
- Б.Ариунцэцэг
- Н.Нандинхүсэл
- Э.Нарангоо
Н.Нандинхүсэл шигшээ багтаа нэгдэхээр АНУ-аас 10 хоногийн өмнө эх орондоо иржээ.
Тэмцээний түүх, амжилт
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн анх 2013 онд Катарын Доха хотод зохион байгуулагдсан.
Монголын багуудын амжилт:
- Эрэгтэй баг
- 2017 — Алт
- 2018, 2019 — Мөнгө
- 2023 — Алт
- 2024 — Хүрэл
- Эмэгтэй баг
- 2024 — Хүрэл





