Netflix-ийн нэр хүндтэй реалити шоу “Physical: Asia”-ийн шилдэг дөрвөн баг өчигдөр тодорлоо.
Монголын баг тивийн хэмжээний шоуны шилдэг дөрөвт шалгарав
Өнгөрсөн сарын 28-нд найман багийн өрсөлдөөнөөр эхэлсэн уг шоунаас БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улсын төлөөллүүд хүч чадал, авхаалж самбаа, ухаан, тэсвэр хатуужлаар шалгарч үлджээ.
Тавдугаар даалгаварт Японы баг тэргүүлсэн бол үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д оролцохоор болсон байна. Тус шоуны 10–12 дугаар ангиудыг энэ сарын 18-нд цацах бөгөөд ялагч тэр үеэр тодрох юм.
Нэг тэрбум воны шагналын эзэн тун удахгүй тодорно
Шоуны зохион байгуулагчид ялагч багийг нэг тэрбум вон (ойролцоогоор 1.1 сая ам.доллар)-оор шагнахыг албан ёсоор зарлаад байна.
“Physical: Asia” үзэлтээрээ Азид дээд амжилт тогтоож байна
Нээлтээ хийснээс хойш “Physical: Asia” Азийн орнуудад маш их үзэлт авч, Netflix-ийн “Non-English” буюу англи хэл дээр бус контентын ангилалд гуравдугаарт бичигджээ.
- 2025 оны 11-р сарын 5-ны байдлаар шоуг нийт 5.2 сая удаа үзсэн байна.
- Мөн 44 улсын Netflix-ийн шилдэг 10 жагсаалтад багтаж, тэдгээрийн найман улсад нэгдүгээр байр эзэлж байна.
Монголын багийн онцгой амжилт
Монгол Улс анх удаа энэ төрлийн олон улсын бодит шоу тэмцээнд оролцож байгаа бөгөөд багийн гишүүдийн хүч чадал, авхаалж самбаа, тууштай зан олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж байна.





