Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-наас эхлэн 10 хоногийн турш Монгол Улсад зохион байгуулагдана. Уг тэмцээнд Азийн 30 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.
Монголын боксын холбооноос тус тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн 15 тамирчны нэрсийг албан ёсоор танилцууллаа.
Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэйчүүдийн ангилалд:
- 50 кг – А.Баттулга
- 55 кг – Х.Билгүүнсайхан
- 60 кг – Б.Буяндалай
- 65 кг – Т.Энхтөр
- 70 кг – О.Бямба-Эрдэнэ
- 75 кг – Г.Далай
- 85 кг – Д.Барихаан
- -90 кг – Г.Энхсанаа
- +90 кг – Х.Бекнур
Эмэгтэйчүүдийн ангилалд:
- 48 кг – Э.Намуундарь
- 51 кг – Б.Мөнгөнсаран
- 54 кг – М.Энхжаргал
- 57 кг – Т.Номин-Эрдэнэ
- 60 кг – М.Намуун
- 65 кг – М.Цэцэгдарь
Зарим жинд тамирчдыг сорил тэмцээний дүнгээр сонгон шалгаруулсан байна. Энэ удаагийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар явагдах бөгөөд Монголын баг эрэгтэй ес, эмэгтэй зургаан жинд өрсөлдөнө. Харин эрэгтэй 80 кг, эмэгтэй 70, 75, 80, +80 кг-ын ангилалд манай тамирчид оролцохгүй.
Тэмцээний онцлог
Тэмцээн “Аса арена”-д зохион байгуулагдах бөгөөд дэлхийн болон олимпын аваргууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тухайлбал, Энэтхэгийн дэлхийн хошой аварга Никат Зареен, Тайванийн олимпын аварга Линь Юй-тин зэрэг шилдгүүд өрсөлдөнө.
Монгол Улс өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр удаа зохион байгуулж байсан бол энэ удаа эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж буй анхны тохиолдол болж байна.





