17.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголын боксчид Европын цуврал тэмцээнээс 12 медаль хүртэж, дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын боксын үндэсний шигшээ баг ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор Европ тивийн цуврал тэмцээнүүдэд оролцож, нэр хүндтэй медалиуд хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Нэг сарын өмнө эх орноосоо мордсон тэд эхний тэмцээнээ Польшийн Варшав хотноо болсон Дэлхийн цомоор эхлүүлсэн юм.

Тус тэмцээнд 22 орны 250 гаруй шилдэг боксчид өрсөлдсөнөөс Монголын баг гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр V байрт шалгарсан. Олон улсын хэмжээний мастер А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгөн медаль, харин Г.Лундаа, Б.Мишээлт нар хүрэл медалийн эзэд болсон байна.

Үүний дараа багийн бүрэлдэхүүн Германы Хайделберг хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийж, улмаар Нидерландын Эйндховен хотноо болсон дараагийн Дэлхийн цомд оролцсон. Энэ удаа 28 орны 350 орчим тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг дөрвөн удаа Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулжээ.

Тэмцээнд:

  • Залуу мастер Э.Номундарь,
  • ОУХМ Б.Мөнгөнсаран,
  • О.Есүгэн,
  • Т.Энхтөр нар алтан медаль,
  • М.Энхжаргал, А.Баттулга нар мөнгөн медаль,
  • Э.Мичидмаа хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлэв.

Шигшээ багийн дараагийн сорилт бол өнөөдөр Чехийн Усты Над Лабем хотод эхэлж буй гранпри тэмцээн юм. Уг тэмцээний аваргууд зургадугаар сарын 14-нд тодрох бөгөөд Монголын багийн хувьд Европ дахь амжилтын цуваагаа үргэлжлүүлэхээр бэлтгэлээ хангажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here