6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монголын цахим спортын шуугиан: “ATOX” багийн dobu, kabal нар CS-ээс насан турш хасагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цахим спортын шударга ёсны асуудлыг хянадаг Esports Integrity Commission (ESIC)-оос Монголын “ATOX” багийн тоглогчид болон багийн гишүүдэд авлигын шинжтэй, зохион байгуулалттай зөрчил гаргасан хэмээн дүгнэж, хатуу шийтгэл оноолоо. Шийдвэрийн дагуу зарим тоглогч насан туршдаа, зарим нь хэдэн сараас хэдэн жилийн хугацаатай хоригт оржээ.

CS:GO төрлөөр тоглодог энэхүү багийн гишүүн Б.Ган-Эрдэнэ буюу “dobu”, Б.Бат-Энх буюу “kabal”, мөн аналист Б.Ана-Эрдэнэ буюу “nuka” нар хамгийн хүнд шийтгэл хүлээж, цахим спортын тэмцээн уралдаанд насан турш оролцох эрхээ хасуулсан байна. Шалтгаан нь тэд 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сарын хооронд 70 гаруй сэжигтэй тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцон, хууль бус наймаанд оролцсон нь тогтоогджээ.

“Dobu” дээрх бүх зохион байгуулалттай үйл ажиллагааг өөрөө гардан зохицуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин “kabal” цахим хуудсаараа дамжуулан “Бид бүгд нэг завин дээр суугаа шүү” гэх утгатай бичвэр нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим спортын хүрээнд үгсэн хуйвалдсан үйлдэл өргөн хүрээтэй явагдаж болзошгүй гэх сэжгийг улам лавшруулсан юм.

Бусад гишүүд ч мөн хариуцлага хүлээсэн бөгөөд багийн ахлах дасгалжуулагч Г.Төгөлдөр буюу “FlyNN” гурван жил, Б.Тэмүүлэн буюу “MiQ” нэг жил, харин Б.Отгонлхагва (“AccuracyTG”) болон Э.Мөнхсайхан (“Zesta”) нар найман сарын хугацаанд хориг авах шийтгэл хүлээжээ.

Энэхүү дуулиан нь Монголын цахим спортын нэр хүндэд сүүдэр тусгаж, олон улсын тавцанд шударга өрсөлдөөний зарчим алдагдаж болзошгүйг харуулж байна. Энэ тохиолдол зөвхөн хувь хүний ёс зүй бус, баг, багийн дотоод соёл, бүтцийн алдааг ч мөн илчилж өглөө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here