-13.9 C
Ulaanbaatar
Лхагва, 1 сар 14, 2026

Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“МБанк арена”-д 16, 17-нд зохион байгуулна

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолт “МБанк арена”-д энэ сарын 16, 17-нд болно.

Тэмцээний хүрээнд болох хөтөлбөрүүд

Энэ үеэр дараах төрлийн үзүүлбэр, тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

  • Залуу лигийн залуу тоглогчдын өрсөлдөөн
  • Холын зайн шидэлтийн тэмцээн
  • Ур чадварын тэмцээн
  • “Холимог оддын тоглолт”
  • Эрэгтэй “Бүх оддын тоглолт”
  • Эмэгтэй “Бүх оддын тоглолт”

Хамгийн их анхаарал татдаг Холимог оддын тоглолт

Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг “Холимог оддын тоглолт”-од урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн тоглохоор болжээ. Хоёр багийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахална.

Э.Батмагнайгийн багийн бүрэлдэхүүн

Улсын отгон арслан Э.Батмагнайгийн багт:

  • Харцага Б.Зоригтбаатар
  • Гавж Д.Нямсамбуу
  • Жүжигчин Х.Цасчихэр
  • Э.Мөнхтөр
  • Артист Rutuu
  • Шатрын их мастер С.Билгүүн
  • Б.Мөнгөнтуул
  • Паралимпын аварга У.Сүрэнжав
  • Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ
  • Мисс Ц.Аззаяа

гэх хүмүүс багтжээ.

Б.Орхонбаярын багийн бүрэлдэхүүн

Улсын арслан Б.Орхонбаярын багийн бүрэлдэхүүнд:

  • Юүтүбэр Б.Түшиг
  • Аймгийн хурц арсан Д.Алтанцоож
  • Контент бүтээгч Ким Бү Ёон
  • Шог зураач С.Цогтбаяр
  • Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн
  • Холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил
  • Мисс Э.Номинзул
  • Шатрын их мастер Т.Мөнхзул
  • Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан
  • Өсвөрийн тамирчин Э.Булгантамир

нар багтсан байна.

Хоёр өдрийн хуваарь

Хуваарийн дагуу эхний өдөр буюу энэ сарын 16-нд:

  • Залуу тоглогчдын халз тоглолт
  • Цагариган дээрээс довтлох тэмцээн
  • Холимог оддын тоглолт

болох юм.

Харин энэ сарын 17-нд:

  • Эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолт
  • Ур чадварын тэмцээн
  • Гурван онооны шидэлтийн тэмцээн

зохион байгуулагдана.

Бусад тэмцээний оролцогчдыг зургаар танилцуулна

Бүх оддын тоглолттой зэрэгцэн болох бусад тэмцээнд оролцогчдыг зохион байгуулагчид зургаар танилцуулж байна.

Бүх оддын тоглолтод оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчид

Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно
Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно

Цагариган дээрээс довтлох тэмцээнд оролцогчид 

Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно

Ур чадварын тэмцээнд оролцогчид

Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно

Гурван онооны шидэлтийн тэмцээнд оролцогчид 

Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно
Монголын дээд лигийн Бүх оддын шоу 2 өдөр үргэлжилнэ: Холимог оддын тоглолтод 22 алдартан оролцоно
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу