7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монголын гурван баг “Asian Champions League 2025” тэмцээнд оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Hero Esports-ээс зохион байгуулж буй $300,000 (1 тэрбум төгрөг) шагналын сантай “Asian Champions League 2025” тэмцээн 5 дугаар сарын 6-16-ны хооронд Хятадын Янчен, Шанхай хотуудад болно.

Азийн шилдэг найман баг тус тэмцээнд оролцох бөгөөд Valve дэлхийн чансаагаар Австралийн “FlyQuest”, Хятадын “Lynn Vision Gaming”, “TYLOO”, Монголын “The Huns Esports” багууд шууд оролцох эрхээ авсан.

Мөн Янчен хотод болсон урьдчилсан шатнаас Хятадын “Rare Atom”, Ойрх Дорнодын “JiJieHao”, Монголын “Chinggis Warriors”, “Nomads” багууд тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ.

Тэмцээний ялагч нь 8-р сард болох $1,250,000 шагналын сантай “Esports World Cup 2025” тэмцээнд оролцох эрх авна. Тиймээс энэ тэмцээн нь Ази орнуудын багуудад ихээхэн ач холбогдолтой гэж тооцогдож байна.

Монгол багуудын тоглолтын хуваарь:

  • 05.06. 14:30. The Huns Esports – JiJieHao
  • 05.06. 17:50. Lynn Vision Gaming – Chinggis Warriors
  • 05.07. 17:50. FlyQuest – Nomads
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here