2025 оны хоёрдугаар улирлын байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайланд нийт 54.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 830.8 мянган ажиллагч НДШ төлсөн нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар, өмнөх улирлаас 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ажиллагчдын тооны өсөлт
Ажиллагчдын тоо өсөхөд голлон нөлөөлсөн салбарууд:
- Уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчид өмнөх оныхоос 11.5%-иар нэмэгдсэн.
- Барилга болон уул уурхайн салбарын ажиллагчдын тоо өмнөх улирлаас 6.1%-иар нэмэгджээ.
Дундаж ба голч цалин
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын:
- Дундаж нэрлэсэн цалин – 2 сая 728 мянган төгрөг
- Голч цалин – 2 сая 356 мянган төгрөг
- Үндсэн дундаж цалин – 2 сая 468 мянган төгрөг
Цалингийн түвшин өмнөх улирлаас 4%-иар өссөн боловч зарим салбарын бодит цалингийн индекс 1.9-14.8 хувиар буурсан байна. Үүнд цахилгаан, хий, уур, агааржуулалт болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа зэрэг салбарууд багтжээ.
Цалингийн бүтэц
Ажиллагчдын цалинг бүлгээр нь авч үзвэл:
- 1.5–2.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 26.3%-ийг эзэлж байна.
- 660 мянган төгрөгөөс доош цалинтай ажиллагчид хамгийн бага буюу 2.9%-ийг бүрдүүлж байна.
- Нийт ажиллагчдын 50 орчим хувь нь 2.4 сая төгрөгөөс бага цалинтай байна.