Цахим спортын ертөнцийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох “PGL Major Copenhagen 2025” тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотод зургаадугаар сарын 2-нд эхэлнэ. 1.25 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх бөгөөд Ази, Номхон далайн бүсээс таван баг эрхээ авах билээ.
Монгол Улсаас “The MongolZ” аль хэдийн эрхээ аваад байгаа. Тэд 2024 оны турш өндөр амжилт үзүүлж, дэлхийн чансаанд байраа тогтмол ахиулсан. Тус багийн ард 1xBet зэрэг олон улсын томоохон ивээн тэтгэгчид ажиллаж байгаа нь Монголын цахим спортын хөгжилд түлхэц болж байна. 1xBet нь зөвхөн мэргэжлийн багуудыг дэмжээд зогсохгүй олон улсын тэмцээнд Монголын нэрийг гаргах зорилготойгоор хамтран ажиллаж байгаа юм.
Харин одоо Монголын хоёр дахь баг Мажорт оролцох эсэх нь шийдэгдэх гэж байна. Баруун Азийн бүсийн сүүлчийн нэг эрхийн төлөө дараах багууд хүч үзэж байна:
- “Chinggis Warriors”
- “Eruption”
- “The Huns”
- “Gods Reign” (Энэтхэг)
Дээд бүсийн финалд “Chinggis Warriors” болон “Eruption” учраа таарсан бол доод бүсийн хагас шигшээд “The Huns” Энэтхэгийн “Gods Reign” багтай тулна. Монголын гурав, Энэтхэгийн нэг багийн өрсөлдөөн явагдаж буйг бодолцвол бидний хоёр дахь төлөөлөгч болох боломж өндөр байгаа.
Нөгөө талд, олон хүн “ATOX Esports”-ыг хоёр дахь эрхийн гол өрсөлдөгч хэмээн харж байсан ч “Valve”-ийн гаргасан шийдвэрээр тэд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Тэд тоглолт наймаалсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч албан ёсны нотолгоо ил болоогүй байна.
Цуврал тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж, хамгийн хүчирхэг нь Мажорт шалгарах юм. Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээх энэ мөчид үндэсний багуудын ард буй олон улсын ивээн тэтгэгчдийн үүрэг, тэр дундаа 1xBet-ийн дэмжлэгийг дурдах нь зүйтэй. Тэдний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь багуудын тоглолтын чанар, бэлтгэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй.





