14.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

Монголын сагсчид Азийн АШТ-д БНСУ-д ялагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотноо 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны хооронд үргэлжилж буй 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг хүч үзэж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн шилдэг 16 баг өрсөлдөж буй.

Монголын баг “С” хэсэгт БНХАУ, БНСУ болон Малайзын багуудтай багтсан. Эхний тоглолтдоо манай залуус Хятадын шигшээд 103:45-аар хожигдсон бол дараагийн тоглолтод БНСУ-ын багтай тулалдаж, 85:59-өөр дийлдлээ.

Шигшээ багийн дараагийн тоглолт өнөөдөр буюу 9-р сарын 2-ны 19:00 цагаас Малайзын багтай өрнөх бөгөөд энэ нь хэсгээс цааш шалгарах хувь заяаг шийдэх түүхэн чухал тулаан байх юм. Хэсгээ тэргүүлсэн нэг баг шууд наймын шигшээд шалгарах бол хоёр болон гуравдугаар байрт орсон багууд тэгшитгэлийн тоглолт хийх дүрэмтэй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here