10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Монголын тамирчид Токио 2025 ДАШТ-д хурд хүчээ сорихоор бэлдэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Япон улсын Токио хотноо ирэх есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болох Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 200 гаруй орны шилдэг тамирчид оролцож, нийт 49 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсаас энэ удаа дөрвөн тамирчин дэлхийн тайзан дээр хурд хүчээ сорихоор эрхээ авсан байна.

Монголын төлөөлөх тамирчид

  • Б.Сэр-Од – Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргад 12 дахь удаагаа оролцох гэж байна. Тэрээр дэлхийн чансаанд 66-д бичигдсэн амжилтаараа “Токио 2025”-ын замд гарах эрхээ авсан.
  • Ц.Бямбажав – Олон улсын хэмжээний мастер, чансааны 82-р байраар уралдах эрхээ баталгаажуулсан.
  • Б.Мөнхзаяа – Эмэгтэйчүүдийн төрөлд хурд сорих олон улсын хэмжээний мастер.
  • Г.Хишигсайхан – Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөхөөр эрхээ авчээ.

Эрхийн замнал

Монголын тамирчид Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан шинэчилсэн жагсаалтад хувийн үзүүлэлтээ хадгалж чадсанаар ийнхүү Токио 2025 ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан байна. Энэ нь манай баг тамирчдад туршлага хуримтлуулах, олон улсын өрсөлдөөнд өөрсдийн чансааг ахиулах томоохон боломж болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here