-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Монголын тамирчин Б.Уянга Mr. Olympia тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Лас-Вегас хот. Дэлхийн хамгийн нэр хүндтэй бодибилдингийн уралдаан болох Mr. Olympia 2025 тэмцээнд Монгол Улсыг IFBB Pro зэрэглэлтэй тамирчин Батаагийн Уянга төлөөлж оролцож байна.

Монголын түүхэнд шинэ хуудас

Б. Уянга нь Монголын бодибилдинг, фитнессийн спортын түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн тамирчин юм. Тэрбээр “IFBB Pro Taiwan” тэмцээнд түрүүлж, мэргэжлийн зэрэглэлтэй болж, Mr. Olympia тэмцээнд оролцох эрх авсан анхны Монгол эмэгтэй тамирчин болсон билээ.

Уран нугараачаас дэлхийн тавцанд

Б. Уянга анх уран нугараачаар спортын замналаа эхэлсэн бөгөөд бодибилдингийн ертөнцөд орохын өмнө гурван жилийн турш тууштай бэлтгэл хийж, 20 гаруй тэмцээнд оролцон амжилт гаргажээ. Түүний хөдөлмөр, сахилга бат, тасралтгүй хичээл зүтгэл нь түүнийг дэлхийн хамгийн том тайзан дээр Монголын нэрийг дуурсгах түвшинд хүргэсэн юм.

Тэрбээр одоо АНУ-ын Лас-Вегас хотод болж буй Mr. Olympia 2025 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж, дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here