HOFEX буюу “Hong Kong Food & Exhibitions Xpertise” үзэсгэлэн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, Ази тивийн хамгийн нэр хүндтэй зочлох үйлчилгээ, хоол хүнсний салбарын арга хэмжээ юм. Энэхүү форум нь хоол хүнс, ундаа, нарийн боовны технологи, гал тогооны тоног төхөөрөмж, үйлчилгээний хэрэгсэл зэрэг олон төрлийн салбарыг хамарсан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагддаг.
Энэ удаагийн үзэсгэлэнд 16 орны 1200 гаруй брэнд оролцож, бэйкери, кофе, цай, сав баглаа боодол, кейтэрингийн үйлчилгээ, ширээний зохион байгуулалтын хэрэгслээ дэлгэн танилцуулжээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдсон “HKICC” буюу “Hong Kong International Culinary Classic” олон улсын тогооч нарын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Primeat брэндийн ахлах тогооч нар амжилттай оролцсон байна. Уг тэмцээнийг Дэлхийн Ерөнхий тогооч нарын холбоо, Хонг Конгийн Ерөнхий тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жил 500 гаруй шилдэг тогооч хүч сорьжээ.
Primeat брэндийн шефүүд дараах төрлүүдэд өндөр амжилт үзүүлэв:
- Далайн бүтээгдэхүүн
- Халуун хоол – Фланк стэйк
- Мэргэжлийн веган хоол
- Таваглалт – Finger food / Tapas
Эдгээр төрөлд тэд хүрэл медаль, мэргэжлийн дипломын эзэд болсон бөгөөд ингэснээр Монгол тогоочдын ур чадвар олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн үйл явдал боллоо.
Уг тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн шеф Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Э.Хангарьд, Т.Алтангэрэл нартаа цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.
Манай тогооч нар үнэхээр мундаг байна! Азийн хэмжээнд амжилт гаргана гэдэг бахархмаар
Монгол хоолны урлагийг дэлхийд таниулж байгаад баяр хүргэе