30 жилийн түүхтэй дээд лиг
Энэ жилийн дээд лиг нь Монголын волейболын холбооны 30 жилийн ойтой давхцаж байгаа онцлогтой. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг хүчээ сорин өрсөлдөнө.
Нээлтийн арга хэмжээний үеэр холбооны үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх ёслол болох бөгөөд урлагийн хөтөлбөрт Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулга, дуучин Б.Маралжингоо, “Гангбэй” хамтлаг оролцож ая дуугаа өргөнө.
Нээлтийн тоглолтууд
Нээлтийн өдөр дараах тоглолтууд болно:
- “Ховд Ижил Алтай” баг — “Хөвсгөл 7 од” багтай
- “Төв Миг” баг — “Мега Старс” багтай
Энэ улирлын дээд лигт АНУ, Венесуэл, Япон, Иран, Пакистан, Куба, Бразил, ОХУ, Украин зэрэг орноос ирсэн 30 гаруй легионер тоглогч оролцож байна.
Харин нэгдүгээр тойргийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 20-нд өндөрлөх юм.
Лигийн түүхэн товчоо
Монгол Улсын волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг анх 1995 онд эхлүүлж, 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Зургаан жил завсарласны дараа 2019 оноос дахин сэргээн тогтмол зохион байгуулж эхэлсэн билээ.





