19.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

“MongolZ” баг IEM Dallas 2025 тэмцээний плей-оффт шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Даллас хотод болж буй хамгийн өндөр чансаатай Counter-Strike 2 эспортын Intel Extreme Masters Dallas 2025 (IEM Dallas 2025) тэмцээний гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааны оноогоор Монголын “The MongolZ” баг уригдаж байна.

Манай баг Европын шилдэг багуудын нэг G2 Esports багтай А хэсгээс плей-оффт шалгарах эрхийн төлөө шилдэг гурвын хооронд тоглож, 2:0-ээр итгэл төгс хожлоо. Тэд өөрсдийн сонгосон “Инферно” газрын зураг дээр 13:4-өөр, G2-ын сонгосон “Dust II” газрын зураг дээр 13:7-оор ялалт байгуулснаар дэлхий нийтийг гайхшрууллаа.

Энэхүү амжилт нь The MongolZ багийг плей-оффт шалгаруулж байгаа бөгөөд маргааш 07:00 цагаас Францын Team Vitality багтай хийх тоглолтонд А хэсгийн нэгдүгээр байрт шалгарах эсэхээ шийдэх юм. Манай баг хожвол шууд шөвгийн наймд шалгарна. Хэрэв хожигдвол хагас шигшээд шалгарсан багуудын аль нэгтэй, А, В хэсгийн хоёр, гуравдугаар байрын багтай тоглоно.

IEM Dallas 2025 тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн баг 285 мянган ам.долларын шагнал, хоёрдугаар байр эзэлсэн баг 150 мянган долларын шагнал хүртэнэ. Тэмцээний дараа Counter-Strike 2-ын хамгийн том арга хэмжээ болох BLAST.tv Austin Major 2025 6-р сарын 2-оос 22-ны хооронд АНУ-д болно.

“The MongolZ” багийн амжилт нь тоглогчдын ур чадвараас гадна 1xBet-ийн дэмжлэгтэй холбоотой. Ивээн тэтгэгчээс үзүүлж буй санхүү, логистикийн дэмжлэг нь багаа дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөх боломжийг олгохын зэрэгцээ Монголын спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here