-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Монос, Офицер, МИТС-ийн уулзварыг олон түвшинд шинэчилж, Яармагт явган гүүр барина

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Таван байршилд ажлын даалгаврыг шинэчилж батлуулжээ

Олон түвшний уулзвар төслийн хүрээнд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ийн 23 дугаар хороо НЗДТГ-ын хойно Яармагийн буюу Наадамчдын зам дагуу явган хүний гүүрэн гарц, БЗД-ийн 42 дугаар хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж барихаар таван байршилд ажлын даалгаврыг шинэчлэн батлуулжээ.

Төслийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцаж байгаа бөгөөд эдгээр байршилд олон түвшний уулзвартай болгосноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 594 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Загвар зураг батлагдаж, нарийвчилсан зураг төсөл 40 хувьтай явна

Төслийн гүйцэтгэлийн явцаас дурдвал Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан байна. Мөн Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын зам дагуух явган хүний гүүрэн гарцын загвар зураг өөрчлөгдөж, шинэчилсэн зургийг боловсруулан ерөнхий архитектороор батлуулжээ.

Офицер, МИТС, Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замын явган хүний гүүрэн гарцын нарийвчилсан ажлын зураг боловсруулагдаж, улсын магадлал хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн инженерийн шугам сүлжээний асуудлаарх техникийн нөхцөл хүссэн албан бичиг, материалуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байгаа талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here