7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

МУ-ын орон нутгийн нөхөн сонгуульд оролцох дөрвөн нам бүртгүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 онд зохион байгуулагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоо дараах улс төрийн дөрвөн нам илэрхийлээд байна. Үүнд:

  1. Монгол Ардын нам (МАН)
  2. Ардчилсан нам (АН)
  3. Хүн нам (ХҮН)
  4. Иргэний Зориг Ногоон нам (ИЗНН)

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл нь сонгуульд оролцохоо илэрхийлж, тухайн шатны сонгуулийн хороонд хүсэлтээ 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас өмнө хүргүүлэх шаардлагатай. Сонгуулийн хороо уг хүсэлтийг тав хоногийн дотор хэлэлцэн, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах ёстой.

Дээрх намууд хоёр аймагт зарлагдсан нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн бөгөөд аймгийн сонгуулийн хороод энэ талаар албан ёсоор бүртгэх шийдвэрээ гаргажээ.

Сумын ИТХ-ын хэмжээнд 61 мандатын нөхөн сонгууль болох бөгөөд мандатын бүртгэл дараах байдлаар хуваарилагдсан байна:

  • Монгол Ардын нам — 50 мандат
  • Ардчилсан нам — 43 мандат
  • ХҮН нам — 6 мандат
  • Иргэний Зориг Ногоон нам — 1 мандат

Намууд болон бие даагчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны тавдугаар сарын 8-наас 14-ний хооронд явагдана. Үүний дараагаар нэр дэвшигчид шаардлагатай баримт бичгээ 2025 оны тавдугаар сарын 17-ны дотор сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Хороод баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэн, тогтоол гаргана.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 2025 оны зургаадугаар сарын 7-нд олгож, энэ үеэс албан ёсны сурталчилгаа эхэлнэ.

Эцэст нь, сонгогчдын санал авах ажиллагаа 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр, Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here