-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

МУГТ Б.Цэвээндаш 1600 км-ийн ганцаарчилсан гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Ice Marathon 2026” гүйлтийн маршрут, бэлтгэл

МУГТ, ОУХМ, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш өнөөдөр /2026.02.05/ Сүхбаатарын талбайгаас “Ice Marathon 2026” нэрийн дор хэт холын ганцаарчилсан гүйлтээ эхлүүллээ. Тэрээр Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд нийт 1600 км замыг гүйж туулах зорилготой байна.

Түүний мэдээлснээр энэ сорилтод зориулсан бэлтгэлийг 2023 оноос эхлүүлж, гүйлтийн явцад шаардагдах бие махбод болон сэтгэлзүйн бэлэн байдалд онцгой анхаарч ирсэн гэжээ.

Дэмжлэг үзүүлэгчид, дасгалжуулагч

Энэхүү гүйлтийг дэмжин “ШШГЕГ”, “Этүгэн Их Сургууль”, “Төгс Авто Сервис”, “Хэт холын марафон гүйлтийн холбоо”, “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо”, “Ахмад мастеруудын холбоо”, “Эрүүл Монгол Клуб” хамтран ажиллаж байгаа юм. Харин түүний багш, дасгалжуулагчаар хэт холын гүйлтийн тамирчин, ОУХМ Б.Вандан-Очир ажиллаж байна.

Зорилго: байгаль хамгаалал, мод тарих, эрүүл амьдралын уриалга

Уг гүйлтийн гол зорилгыг эх дэлхий байгалиа хайрлах, мод тарих, бүх насныханд “Эрүүл зөв амьдрах”-ын утга учрыг таниулах гэж тодорхойллоо. Б.Цэвээндаш хэлэхдээ, “Төрөхөөсөө л тусгай гүйдэг хүн гэж үгүй. Өөрөө хүсээд хичээвэл хүн бүр л гүйж чаддаг. Тиймээс Монголчууд минь энэ их утаа тортог, бухимдал түгжрэлд эрүүл мэнддээ анхаараасай” гэлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу