18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Наадмын тасалбар маргаашаас 100–150 мянган төгрөгөөр цахимаар худалдаалагдана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ болон бөхийн барилдааны тасалбаруудыг 7-р сарын 2-ны өглөө 07:00 цагаас эхлэн enaadam.mn цахим сайтаар албан ёсоор худалдаалж эхлэхээр болжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээнүүдийн тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд 7-р сарын 11, 12-ны өдрийн бүх арга хэмжээг хамарсан багц хэлбэрээр борлуулагдана.

Тасалбар борлуулалттай холбоотой зохицуулалтаар нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой. Харин оройн цагаар Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах баярын концертын тасалбарыг ticket.mn цахим сайтаар худалдаалах ба хүссэн тоогоороо худалдан авах боломжтой ажээ.

Баяр наадмын зохион байгуулалтын зардалд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан бөгөөд тасалбарын борлуулалтаас олсон орлогыг мөн наадмын үйл ажиллагаанд зарцуулах болно гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here