-9.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 18, 2025

Найман настай хүүхдийг хутгалсан хэрэгт сэжигтнийг шалгаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Найман настай хүүхдийг байрны гадна хутгалсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, нэр бүхий хотхоны гадна явж байсан найман настай охиныг нэгэн этгээд цээжин тус газарт хутгалж гэмтээсэн талаар дуудлага иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан сэжигтнийг илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Хэргийн газраас бор өнгийн иштэй, 32 сантиметр урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Одоогоор хохирогч хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд хэрэг мөрдөн шалгах шатанд үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ хараа хяналтаа сайжруулах, гудамж талбайд ганцаар явахгүй байхыг анхааруулж, иргэдийг болзошгүй халдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here