-14.9 C
Ulaanbaatar
Лхагва, 1 сар 14, 2026

“Nano Banana Pro” нэг сар гаруйд 1 тэрбум зураг: яаж ийм хурдтай өсөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нээлтээс хойших хэрэглээ огцом нэмэгдсэн нь

“Google”-ын хөгжүүлсэн “Gemini” хиймэл оюун ухааны хэрэглэгчид зураг үүсгэх, засварлах зориулалттай “Nano Banana Pro”-г ашиглан сар гаруйн хугацаанд нэг тэрбум зураг бүтээсэн тухай мэдээлэв. Тус хэрэгслийг арваннэгдүгээр сарын 20-нд албан ёсоор танилцуулснаас хойш дэлхий даяар анхаарал татаж, өмнөх хувилбаруудаас илүү олон төрлийн бүтэц, фонт болон студийн түвшинд ойр зураг засварлах боломжуудаа нэмсэн гэжээ.

Эрхийн түвшнөөс хамаарсан өдөр тутмын үүсгэх хязгаар

Үнэгүй хувилбарын хэрэглэгчид өдөрт гурван зураг үүсгэх боломжтой байна. Харин “Google AI Pro” эрхтэй бол өдөрт 100 хүртэл зураг, “Google AI Ultra” эрхтэй хэрэглэгчид өдөрт 1000 хүртэл зураг бүтээх нөхцөлтэй гэж мэдээлсэн нь хэрэглээний цар хүрээг хурдан тэлэх нэг шалтгаан болсон гэх тайлбар дагалджээ.

Монгол хэл дэмжих, студийн засвар ба AI-эсэхийг шалгах боломж

“Nano Banana Pro” нь олон хэл дээр өгсөн зааврыг ойлгон ажиллах бөгөөд монгол хэлийг сайн ойлгодог онцлогтой гэж онцолсон байна. Мөн хэсэгчилсэн засвар хийх, камерын өнцөг өөрчлөх, фокус болон гэрэлтүүлгийг тохируулах зэрэг студийн чанарт ойртсон засварлалтыг санал болгодог аж. Үүн дээр нэмээд 2K, 4K зэрэг өндөр нягтралтай инфографик, диаграмм үүсгэх боломж нээгдсэн гэжээ. Аюулгүй байдлын хүрээнд уг хэрэгслээр зураг, видео нь хиймэл оюун ухаанаар үүсгэсэн эсэхийг шалгах боломжтой болсон тухай мөн дурдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу