Энэ долоо хоногийн эхнээс хойш Наран дээр нийт 87 удаагийн дэлбэрэлт болсон талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори болон Газар-Нарны физикийн хүрээлэн мэдээллээ.
Эдгээрийн дундаас 16 нь M түвшний хүчтэй дэлбэрэлт байсан бөгөөд энэ нь дунд зэргийн өндөр идэвхжилтэй ангилалд багтдаг гэж судлаачид тэмдэглэжээ.
Нарны лабораторийн мэдээлснээр, одоогоор дэлбэрэлтийн оргил үе өнгөрч, идэвхжил багасаж эхэлж байгаа аж. Гэсэн ч судлаачид анхааруулга өгч байна:
“Хурдан протоны урсгалууд Дэлхий рүү чиглэж болзошгүй тул ойрын **хоёр хоногийн турш сансрын хөлгүүд болон хиймэл дагуулуудад эрсдэлтэй нөхцөл үргэлжилнэ.”
Эрдэмтдийн тооцоолсноор, Нарны идэвхжил долоо хоногийн төгсгөл хүртэл өндөр байх төлөвтэй ч, энэ үзэгдэл Дэлхийд шууд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ.