19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

НАТО: Украины “Аалзны тор” ажиллагаа Оросын стратегийн нисэх хүчний 30 хувийг жагсаалаас гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ням гарагт Украины тусгай албадын хэрэгжүүлсэн “Аалзны тор” нэртэй ажиллагаа нь Оросын стратегийн агаарын хүчнийг ноцтой хохиролд оруулсан тухай мэдээллийг НАТО баталгаажууллаа. Германы Deutsche Welle агентлагийн мэдээлснээр, НАТО-гийн дээд түвшний эх сурвалж “уг халдлагын улмаас 40 гаруй нисэх онгоц ажиллагаагүй болж, тэдгээрийн 10-13 нь бүрэн устгагдсан” гэжээ.

Эдгээр гэмтсэн болон устгагдсан агаарын хөлгийн дотор дараах онгоцууд багтсан байна:

15 ширхэг Ту-95 стратегийн бөмбөгдөгч

12 ширхэг Ту-22М3

Хамгийн цөөндөө 1 ширхэг A-50 урьдчилан сэрэмжлүүлэх радарын систем бүхий онгоц

A-50 онгоц нь Оросын армийн бүрэлдэхүүнд ердөө тавхан ширхэг байдаг ховор төхөөрөмж гэдгээрээ онцлогтой.

Стокхольмын Олон Улсын Энх Тайвны Хүрээлэн (SIPRI)-ийн 2023 оны эхний мэдээллээр ОХУ-ын зэвсэгт хүчин нийт 130 стратегийн бөмбөгдөгч онгоцтой байсан бөгөөд үүнд:

60 ширхэг Ту-22М3 (6,500 км нислэгийн радиустай)

15 ширхэг Ту-160

55 ширхэг Ту-95 (10,000 км хүртэл туулах чадвартай) багтдаг байна.

Энэ суурь үзүүлэлттэй харьцуулбал, Украины явуулсан халдлага Оросын стратегийн нисэх хүчний ойролцоогоор 30 гаруй хувийг жагсаалаас гаргасан нь тодорхой боллоо.

Эдгээр онгоцууд нь дайны туршид Украины дэд бүтэц, иргэдийн зорчих байгууламжууд руу чиглэсэн довтолгоонд ашиглагдаж ирсэн. НАТО-гийн төлөөлөгч Брюссел дэх хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ:

“Дайн эхэлснээс хойш Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаас 3,000 гаруй далавчит пуужин Украины нутаг руу харвагдсан” хэмээн мэдэгдэв.

Уг ажиллагааны үр дүнг Украины эрх баригчид өмнө нь 41 онгоцыг устгасан хэмээн зарласан бол өчигдөр тэд халдлагын дүрс бичлэгүүдийг олон нийтэд ил болгожээ. Мөн Барууны шинжээчид хиймэл дагуулаас авсан зургаар Оросын агаарын баазуудын халдлагын өмнөх болон дараах байдлыг харьцуулан судалгаа гаргасан байна.

Энэхүү ажиллагаа нь зөвхөн тактикийн амжилт төдийгүй стратегийн түвшинд цөмийн цохилтын хүчин чадалтай холбоотой чадамжид ноцтой хохирол учруулсан байж болзошгүй гэсэн анхаарал татсан дүгнэлт ч яригдаж эхэлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here