-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 21, 2025

НБА-ийн 80 дахь улирал маргааш гайхалтай эхлэлээ хүлээж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

НБА-ийн шинэ улирлын нээлт

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (НБА)-гийн 2025-2026 оны улирал маргааш албан ёсоор эхэлнэ. Энэ жил 80 дахь улирлаа угтаж буй НБА-ийн нээлтийн тоглоом Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын хооронд болох бөгөөд дараа нь Лос Анжелес Лэйкерс болон Голден Стэйт Уорриорзын тоглоом нээлтийн өдрийг өнгөлнэ.

Улирлын хуваарь ба онцлох үйл явдлууд

Энэ улирал 2026 оны дөрөвдүгээр сарын 12-нд дуусах бөгөөд дараа нь плэй-ин тоглолтууд дөрөвдүгээр сарын 14-17-ны хооронд явагдана. Плэй-оффын тоглоомууд дөрөвдүгээр сарын 18-наас эхэлж, аваргын төлөөх цуврал тоглоомууд зургаадугаар сарын 4-нөөс эхэлнэ. Хэрвээ долоон тоглоом болвол цуврал зургаадугаар сарын 21-нд өндөрлөх хуваарьтай байна. Улирлын дундуур NBA Cup тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд ялагч баг арванхоёрдугаар сарын 16-нд тодорно.

Дэлхий дахинд болон Монгол дахь дамжуулалт

НБА-ийн тоглоомууд дэлхийн таван тивийн 214 улс, бүс нутагт 60 хэлээр шууд дамжуулагддаг. Монгол Улсад PSN телевизийн 1 болон 2-р суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шинэ улирлын тоглоомуудыг шууд үзүүлнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here