17.5 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

НЭМҮТ: Харшилтай хүүхдэд давс, хужиртай хар цайнд оруулах уламжлалт арга үр дүнтэй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс хүүхдийг эрүүлжүүлж, дархлааг дэмжих уламжлалт аргаас олон нийтэд танилцуулжээ. Тус байгууллага харшилтай болон дархлааны султай хүүхдүүдэд зориулсан хар цайнд оруулах эмчилгээний ач холбогдлыг онцлон дурдсан байна.

Хар цайнд оруулах арга нь олон давуу талтай бөгөөд харшилтай хүүхдийг бага зэрэг давс, хужир нэмж оруулах нь эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Хар цайнд оруулахын давуу талууд

  • Цусны эргэлтийг сайжруулж, дархлааны тогтолцоог дэмждэг
  • Биеэс хор гадагшлуулж, ядаргааг тайлдаг
  • Хүүхэд бат бөх, тайван нойртой болдог
  • Биеийн эсэргүүцэл нэмэгддэг
  • Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг

НЭМҮТ-ийн зөвлөснөөр, хар цайнд долоо хоногт нэг удаа хүүхдийг оруулах бөгөөд нийтдээ 5-6 удаагийн оролт нь нэг курс эмчилгээ болдог ажээ.

Мөн харшилтай хүүхдийг хар цайнд оруулахдаа бага зэрэг давс болон хужир нэмэх нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг болохыг тус төвөөс онцолсон байна.

Энэхүү уламжлалт арга нь орчин үеийн анагаах ухаантай хослон хэрэглэгдэж, хүүхдийн байгалийн дархлааг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл болж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here