-0.9 C
Ulaanbaatar
Бямба, 3 сар 7, 2026

Netflix-ийн “One Piece” 2-р улирлын албан дууг The HU дуулжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Pray to the Sun” дуу үзэгчдэд энэ сарын 10-наас хүрнэ

Европ дахь аялан тоглолтын хуваариа саяхан зарласан Монголын “The HU” хамтлаг Netflix-ийн алдарт “One Piece” телевизийн цувралын хоёрдугаар улирлын албан ёсны дуунд хамтран оролцжээ. Тус цувралын шинэ улирал энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох бөгөөд дуу нь мөн олон нийтэд танилцуулагдсан байна.

Эхний улирлын хөгжмийн баг дахин хамтарч, Эммигийн шагналтай уран бүтээлчид үргэлжлүүлэв

Шинэ улирлын дууг бүтээхэд Эммигийн шагналт орос гаралтай америк бүсгүй Соня Белоусова, итали гаралтай швейцар уран бүтээлч Жиона Остинелли нар шүлэг, аяыг нь зохиосон гэж мэдээлжээ. Эдгээр уран бүтээлчид өмнө нь “One Piece” цувралын эхний ангийн хөгжмийг бүтээж байсан юм.

Тэд өнгөрсөн жил “One Piece” цувралын “My Sails Are Set” дуугаараа хүүхдийн болон гэр бүлийн киноны шилдэг дуу төрөлд Эммигийн шагнал хүртэж байсан бөгөөд энэ удаад шинэ цувралынхаа эхний дууг олон нийтэд хүргэснээр дахин анхаарал татлаа.

Шинээр цацагдсан дуу нь “Pray to the Sun” буюу “Нарны залбирал” нэртэй бөгөөд уг уран бүтээлийг ирланд дуучин Деклан де Барра болон Монголын “The HU” хамтран дуулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу