-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Netflix-ийн “Physical Asia” шоунд олимп, дэлхийн медальтанууд өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын багийн бүрэлдэхүүн

Дэлхийд алдартай Netflix болон Өмнөд Солонгосын MBC сувгийн хамтын бүтээл “Physical Asia” нэвтрүүлэгт Монголын баг оролцож байна. Манай улсаас Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдогийн тамирчин А.Адъяасүрэн болон гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтжээ.

Өмнөд Солонгосын аваргууд

Тус нэвтрүүлгийг санаачлагч БНСУ-ын багт өвлийн олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт скелетоны тамирчин Ю Сүн Бин багтсан. “Төмөр хүн” хочит тэрээр Пёнчаны цагаан олимпод алтан медаль хүртэж, өдгөө спортын замналаасаа гадна урлагийн салбарт хүч үзэж байгаа юм.

Японы олон медальтанууд

Японы багт олон олимп, дэлхийн медальтанууд оролцож байна. Усанд сэлэгч Кацүми Накамүра 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол жүдоч Соичи Хашимото олимпын хүрэл, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авсан. Чөлөөт бөхийн Нонока Озаки олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальтай шилдгүүдийн нэг юм.

Туркийн хүчирхэг төлөөлөгчид

Туркийн багт Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн каратэгийн мастер Али Софуоглу болон чөлөөт бөхийн олимпын хүрэл, ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө авсан Ясемин Адар нар хүч сорихоор иржээ.

Ази тивийн шилдгүүдийн тулаан

Энэ удаагийн “Physical Asia” шоунд Монгол, Япон, БНСУ, Туркээс гадна Австрали, Филиппин, Тайланд, Индонезийн багууд оролцож байгаа нь Ази тивийн шилдгүүдийн хүч чадал, ур чадварын гайхамшигтай өрсөлдөөн болохыг илтгэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here