-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Нийслэлчүүд 2026 оны өвлөөс дүүжин тээврээр зорчих төлөв гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээврийн барилга байгууламжийг барьж байна. Төслийн хэрэгжилт урагшилж буй ч зорчигч тээвэрлэх бодит хугацаа нь энэ оны төгсгөл, цаашлаад өвлийн улиралтай давхцахаар төлөвлөгдөж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Уг тээвэр хэзээ ашиглалтад орох талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ оны нэгдүгээр улиралд дуусгаж, хоосон туршилтыг эхлүүлнэ. Хоёрдугаар улирлаас ачаалалтай туршилтыг 3-6 сар үргэлжлүүлнэ. Үүний дараа 11, 12 дугаар сараас зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөсөн” гэжээ. Энэ мэдээллээс үзвэл 2026 оны төгсгөл буюу өвлийн улиралд нийслэлчүүд дүүжин тээврээр зорчих нөхцөл бүрдэхээр байна.

Энэ сарын 24-ний байдлаар дүүжин тээврийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60.5 хувьд хүрсэн тухай мэдээлж байсан. Төслийн техникийн үзүүлэлтээр дүүжин замын тээвэр нь 19 цамхагтай, хамгийн өндөр цамхаг нь 46 метр, нийт 4.2 километр шугамтай бөгөөд цагт 3,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Нэг кабин нь 10 хүний багтаамжтайгаар төлөвлөгджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу